Б.Амаржаргал: Манайхан залхуу учраас хэл сурдаггүй


Англи хэлний ярианы “Boundless education”  сургалтын төвийн ахлах багш Б.Амаржаргалтай ярилцлаа.

Юуны өмнө таны хэл сурсан түүхээс яриагаа эхэлье гэж бодож байна. Англи хэлний мэдлэгийн хэзээнээс хэрхэн яаж эзэмшиж байв?

Манай аав, эгч нар орос сонин их уншдаг түүнийгээ хоорондоо ярилцдаг мөн орос суваг их үздэг байсан. Би түүнийг нь орчуулж ойлгох гэж толь бичиг бариад удаан суудаг байж билээ. Энэ нь намайг хэл сурах сонирхолтой болоход их нөлөөлсөн. Би бусдын л адил арван жилдээ ,  их  сургуульд мөн ажлын талбарт гараад гээд л Англи, Орос хэлийг сурсаар л байж байна  даа.

-  Та хэдэн жил багшилж байна вэ?

Би 16 дахь жилдээ багшилж байгаа Одоо Boundless Education болон Гэгээрэл ЕБС-д ажилладаг. мөн Орос элчингийн мэргэжилтнүүдэд болон гэр бүлд нь хичээл заадаг. Гэрээтэй ажилладаг албан байгууллага олон байдаг.

-  “Boundless education” сургалтын төв үйл ажиллагаагаа явуулаад хэдэн жил болж байна вэ?

Манай том  эгч  мундаг орчуулагч багш байдаг анх  2006 онд “Хил хязгааргүй боловсрол” нийгэмлэг нэртэйгээр байгуулж байсан Тухайн үедээ зөвхөн орчуулга хийдэг байсан. Ер нь бол гэр бүлийн бизнес дээ,  2016 оноос эхлэн сургалтаа явуулж эхэлсэн. Манайх үндсэн 3 багштай гэрээтэй 7 багштай үйл ажилгаагаа явуулж байна.

Танайх бусад сургалтын төвүүдийг бодвол төлбөрийн хувьд харьцангуй уян хатан бас хямдхан юм. Тэр дундаа хүүхдийн сургалтын төлбөр үнэхээр боломжийн санагдсан шүү. Хүүхдийн сургалтын талаар яриач?

Тийм ээ. Манай хүүхдийн сургалт нэгдүгээрт төлбөрийн хувьд уян хатан байдаг. Бид төлбөрөө өөрчилдөггүй. Нэг сарын төлбөр 50 мянга хэвээрээ л байж байдаг.  Яагаад төлбөрөө өөрчилдөггүй вэ гэвэл хүүхдүүдээ тууштай яваасай гэдэг үүднээс хэвээр байлгадаг. Хүүхэд удаан явж байж үр дүн гардаг. Нэг сарын сургалтад явж буй хүүхдүүд маань цэгцтэй мэдлэгтэй болоод иртэл хугацаа нь дуусаад яваад өгдөг. Энэ маш буруу. Тийм учраас манай байгууллага анхнаасаа эцэг эхтэй нь ярилцаж, тохиролцдог. Хүүхдээ урт хугацааны сургалтад хамруулахыг санал болгодог. Тэгж байж л үр дүн нь харагдана шүү дээ. Бүтэн гурван сарын сургалтад тасралтгүй хамрагдсан хүүхдийн чадвар, сурах арга барил эрс нэмэгддэг. Тиймээс бид тасралтгүй 3 сарын сургалтад явуулах саналыг эцэг эхчүүддээ тавьдаг. Мэдээж төлбөрийн хувьд уян хатан учраас тэд татгалздаггүй. Олон мянган жилийн түүхтэй хэлийг нэг сарын дотор сураад төвшин ахина гэдэг үнэхээр худлаа. Манай байгууллага анхнаасаа л хүүхдэд ээлтэй байгууллага гэдэг нэрийн доор үүсгэн байгуулагдсан болохоор хүүхдийн сургалтын төлбөрийн ерөөсөө өөрчлөдөггүй юм.

-  Цаг өдрийн хувьд хэрхэн яаж хичээллэдэг вэ?

Ихэвчлэн амралтын өдрүүдээр хичээл ордог . Энэ нь эцэг эхчүүд болон суралцагчдад их амар байдаг. Одоогийн байдлаар сурагчдын амралт эхэлчихсэн байгаа учраа өдөр бүр хичээлээ ороод явж байна.

-  Хэдээс хэдэн насны хүүхэд ихэвчлэн явдаг вэ?

Одоогийн байдлаар 7-оос дээш бүх насныхан хамрагдаж байгаа. Ирсэн бүх хүмүүсээ насаар нь болон төвшингөөр нь ангилдаг. 7-9, 10-14, 15-17 насныхан нэг анги болж ордог. ЭЕШ-д бэлдэж байгаа болон оюутнуудыг тус тусд нь нэг анги болгодог. Хүн бүрийг төвшин болон насаар нь анги болгон хуваадаг.

ХҮҮХДИЙН НЭГ САРЫН СУРГАЛТ 50 МЯНГАН ТӨГРӨГ. БИД ТӨЛБӨРӨӨ ӨӨРЧИЛДӨГГҮЙ

-  Та сая 7-оос дээш насныхан ирдэг гэлээ. Бага ангийн хүүхдүүд ЕБ-ын хичээлээс гадна англи хэлний сургалтанд хамрагдахаар төвөгшөөх ч юм уу залхах тохиолдол байдаг уу.

-Бид хүүхдийн нас насных нь онцлогт тохирсон цэгцтэй үр дүнтэй хөтөлбөрийн дагуу сонирхолтой янз бүрийн аргуудыг ашигладаг Хүүхэд залхаад эхэлбэл хэзээ ч хичээлдээ анхаардаггүй. Тийм учраас бид өдөр бүр өөр өөр өнгө аясаар хичээлээ явуулдаг. Аль болох бага насны хүүхдүүдээ залхаахгүйн үүднээс. Манай хүүхдүүд өнгийн харандаа  болон дэвтэр авч ирдэг. Бусад бүх материалыг бид бэлддэг Би өөрөө зураг зурж өгнө. И-мартын сонин хүртэл цуглуулаад явдаг\инээв\. Хайчилбар хийж бүх хүүхдүүдынхээ дэвтэр дээр нааж өгнө. Хичээлээ сонирхолтой байлгахын тулд янз бүрээр л үздэг. Тоглоомын аргаар хичээл орохоор хүүхдүүд ерөөсөө залхдаггүй харин ч эсрэгээрээ дуртай байдаг. Цээжлэх шинэ үгсээ зураад толь бичигтэй болно. Тэгэхээр хүүхдүүд дагаж зураад үгээ бичээд сурчихдаг. Хүүхдийг залхтал хуулан бичлэг хийлгэдэггүй. Нэг үгийг 10 удаа бичихэд л тогтдог. Хүн бүрд онлайнаар даалгавар явуулдаг. Дээрээс нь дуулуулна бүжиглүүлнэ тоглуулна. Хичээлд суух 2 цагийн хугацааг үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Дээрээс нь ус, цай, ундаа гэхчилэн зүйлүүдийг бэлдчихдэг. Хүүхдүүд манай сургалтад ирэх дуртай байдаг. Бараг салдаггүй дээ\инээв\.

Танай 3 сарын сургалтад суусан хүүхэд яг ямар төвшинтэй болоод явдаг вэ?

Хамгийн гол нь гурван сарын сургалтад тасралтгүй хамрагдах хэрэгтэй. Англи хэл сурч байгаа хүн бүр эхнээс нь зөв дэс дараалалтай сурах нь чухал. Манай байгууллагын хамгийн гол зорилго ирсэн хүн бүрийг зөв чиглэлтэй болгоод төгсгөх. Үг цээжлэхэд хамгийн гол нь эмх цэгц шаардлагатай байдаг. Жишээ нь гэр бүл гэдэг хүрээнд 10 үг цээжлэх хэрэгтэй. Бид сургалт эхлээгүй байхад үр дүнг нь өмнөөс нь хэлж худлаа ам гардаггүй. Бид нэг л зүйлийг санал болгодог. Та суугаад үз. Багшийн зааж байгаа арга барил таарч байвал сургалтаа цааш нь үргэлжлүүлье гэдэг саналыг тавьдаг. Мэдээж багш шавь хоёрын арга барил таарч байж үр дүн гарна шүү дээ.

АНГЛИ ХЭЛ СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ХЭЛ ЮМ

-     Хэл сурч байгаа хүн бүрд нэг том хүндрэл гардаг. Тэр бол мэдээж дуудлага байдаг шүү дээ. Дүрмээ мэдэж байгаа хирнээ  дуудлаганаасаа ичээд хойш суух тохиолдол элбэг байдаг.

-   Манай сургалтанд суудаг хүн бүрд тохиолддог түгээмэл асуудал бол дуудлага байдаг. Хүмүүс авиа зүйн хичээл үзээгүй мөртлөө шууд уншаад сурчихсан байдаг. Энэ бол маш буруу. Монгол хэлний дүрэм үзэхдээ үелээд сурдаг шүү дээ. Үүнтэй яг ижилхэн анх авиа зүйн хичээл үзэх хэрэгтэй. Тэгж байж л дуудлага засагдана.

-   Дэлхий нийтийн хоёрдогч хэл болсон энэхүү хэлийг эзэмшихгүй бол гадагшаа сурах тэр ч бүү хэл хүссэн ажилдаа ороход хүндрэлтэй болжээ. Хэл сурахад юуг анхаарах ёстой вэ?

Англи хэл бол сэтгэл хөдлөлийн хэл. Гэтэл манайхан Англиар ярихдаа ном уншиж байгаа юм шиг сэтгэл хөдлөлгүй ярдаг. Мөн англиар ярихаасаа ичдэг. Үнэхээр л хэл суряа гэж бодож байгаа бол ичих хэрэггүй. Дан дүрмийн ном, сурах бичиг олон жил үзсээр байгаад ярьж чадахгүй бичсэн хэвээр л  залхчихсан байдаг. Эсвэл манайхан ганц хоёр ойр зуурын асуултад товчхон хариулт өгч авч чаддагаа англи хэлийг сурчихсан мэтээр бодож алддаг.  Тууштай байх хэрэгтэй. Хэл сурахад тэвчээр шаарддаг.

ОДООГИЙН БАЙДЛААР МАНАЙ “SPEAKING CLUB” ХӨТӨЛБӨРТ НИЙТ 5 МЯНГАН ХҮН ХАМРАГДСАН БАЙНА

-“Speaking club”-ынхаа талаар товч танилцуулахгүй юу?

Манай сургалтад хандаж байгаа хүмүүсийн ихэнх нь дүрэм үзсэн ярих гэхээр болохгүй бас гадуур сургалтууд үнэтэй байна гэж ханддаг. Бид энэ асуудлыг шийдэхэд яаж бага ч гэсэн тус нэмэр болох талаар ярилцаад Англи хэлийг Мөрөөдөл биш Зорилго болгож байгаа хүүхэд залуусыг дэмжихээр шийдэж Speaking Club хөтөлбөрийг 2016 оны 6 сард эхлээд маш их үр дүн амжилттай явагдаж байгаа. Англи хэлний “Speaking Club” нь Англиар ярих орчинг бүрдүүлэх, хүүхэд , залуусыг чөлөөт цаг заваа үр дүнтэй өнгөрүүлэх , Англиар чөлөөтэй ярьж сурах зорилготой залуусыг дэмжих хөтөлбөр юм. Үнэ төлбөргүй явагддаг хөтөлбөр гэхдээ бүртгэлийн хураамжийн 20 мянган төгрөг авдаг. Үүнд нь цай, ус, кофе  болон материал бэлдэхэд ашиглагддаг.

-  “Speaking club" сургалтын давуу талуудыг дурдвал.

Та бүхэн манай хөтөлбөрт хамрагдаж Англи хэлний мэргэжлийн багш нарын удирдлага доор: TOEFL & IELTS-д хэрэглэгддэг үгсээр үгийн сангаа нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний үгсээр үгийн сангаа нэмэгдүүлэх, мэтгэлцээнд оролцох, дуу шүлэг сурах , орчуулах, асуулт хариултын тэмцээн, spelling Bee, АХА, кино үзэх , орчуулж ярилцах, илтгэл тавих өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх гэх мэт чадваруудыг эзэмшинэ.

Мөн та бүхэн сүүлийн үеийн кинонуудыг HD-р авах , Онлайнаар зардаг видео хичээлүүдийг үнэгүй авах , Англи хэл дээрхи цахим номууд , Үг цээжлэх зөвлөмж зэргийг ҮНЭГҮЙ авах боломжтой.

-Хүн бүрийн хэл сурах арга барил өөр байдаг шүү дээ. Тэр байтугай улс үндэстэн бүрийн сурах арга барил өөр байдаг. Тэгвэл манайхан ямар арга барилаар заавал илүүтэй ойлгодог вэ?

- Монгол хүн хүн бүрд нэг л зүйл ажиглагддаг.  Идэвхтэй сониуч сурч эхэлдэг. Нэг сарын эхний хэд хоногт идэвх чармайлттай байж байгаад тэгээд хаячихдаг.    тэр нь нэг бодлын залхуу л гэсэн үг. Манайхан бас их ичимхий. Үүнээсээ болоод хэл сурдаггүй талтай. Зүгээр л англи хэл сурах юмсан гээл мөрөөдөөд болчих биш дээ хөдөлмөрлөх хэрэгтэй тууштай байх чухал даа

БИ НЭГ КИНОГ ХОЁР МЯНГАН УДАА ҮЗЭЖ БАЙСАН

-   Таны хэл сурахад ашигласан гарын авлага?

Мэдээж англи хэлний сурах бичгүүд,Олон ангит кино үздэг, дуу сонсдог ,ном уншдаг, мөн би сонин сэтгүүлийн хайчилбар хийдэг байсан түүнийгээ орчуулдаг байсан. Би нэг киног 2 мянган удаа үзэж байсан. Мэдээж ажлын шаардлагаар үгээ цээжлэхийн тулд. Хүн бүрийн сурах арга барил өөр өөр байдаг. Жишээ нь дуу сонсохоор дуудлага сайжирдаг гэдэг нь нэг дуугаа олон дахин сонс гэсэн үг. Тэгж байж л ой толгойд үлдэнэ. Нэг удаа сонсоод нэмэргүй.

-Сурагчдын амралт эхэлчихсэн учраас танай сургалтын төвд хүүхдүүд эд бужигнаж байна шүү.

-Тийм ээ. Манайд хагас бүтэн сайны анги өдөр бүр хичээллэдэг. Нэг анги 12 хүүхэдтэй. Нэг өдрийн хичээлд дүрэм, яриа давхар ороод явдаг. Мөн хичээлийн холбогдолтой тоглоом тоглуулдаг. Тийм болохоор хүүхдүүд ерөөсөө уйддаггүй үр бүтээлтэй цагыг өнгөрөөж чаддаг.

Хүмүүс англи хэлийг багасаа сурч эхлэх нь илүү үр дүнтэй гэлцдэг. Энэ талаар таны бодол?

- Багаасаа сонсох чадвараа сайжруулах , үг нүдлэх зэрэг нь үр дүнтэй   Бага багаар танил болж байгаа гэсэн үг л дээ. Хүүхэд юмыг тогтоох тусгаж авахдаа сайн байдаг.

-  Анхнаасаа англи хэл сураагүй хүн хүсэл зориг нь мохчихсон байдаг. Энэ хандлагаа яаж өөрчлөх вэ?

Хэл сурахад гол нь зорилгоо тодорхойлоод түүндээ хүрэхээр өдөр бүр тодорхой цаг зав гаргах хэрэгтэй. Миний мөрөөдлийн хэл би сурах хэрэгтэй гэсэн  хандлагыг өөртөө суулгах хэрэгтэй. Бүх зүйл чамаас шалтгаална. Мэдээж ойлгохгүй байгаа учраас яаж сонирхолтой байх юм бэ. Багшаа зөв олж сурах хэрэгтэй. Тэр сургалтын сайн байх нь хамаагүй. Хамгийн гол нь зааж байгаа багш нь сайн байх нь чухал.

-Англи хэл сурахаар шамдаж буй олон мянган хүмүүс байгаа. Тэдэнд хандаж хэлэх урмын сайхан үгээр ярилцлагаа өндөрлөе.

Хамгийн гол нь цаг зав гаргах хэрэгтэй. Сурж байгаа хэлээ хэрэглэх Ярих орчин бүрдүүлэх хэрэгтэй. Өөрийнхөө аль чадвараа илүү вэ гэдгээ тодорхойлох нь чухал. Англи хэл миний мөрөөдлийн гэж бодоод одооноос хичээгээрэй гэж хэлмээр байна. Бэрхшээл бүхний цаана бэлэг байдаг.

                                                                                                                    Ярилцсан М.Дайриймаа

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.