Төрийн түшээдийн энэ жилийн БЭЛЭГНИЙ сонголт нэг иймэрхүү...


Жил бүрийн цагаан сар дөхөх үед төрийн түшээд сонгогдож, дэвшсэн тойргынхоо иргэдэд гарын бэлэг тараадаг ёс мэт уламжлал тогтоод удаж байна.

Тэгвэл цагаан сарыг далимдуулсан тойрог тордох ажиллагаа үргэлжилж байна. УИХ-ын гишүүд тойрогтоо очиж, гурил будаа тарааж явна. Түшээдийн гарын бэлэгт  тавгын идээ, гурил, сүү, будаа, цаг тооны бичиг зэрэг зүйлс багтаж, настнуудын гарт очсоор л байна.

Цахим хуудаст зарим жиргээчид энэ тухай “Яг ийм улстөрчдөд ард түмэн ядуу байх тусмаа сайн байдаг. Хямд зүйлд амархан хууртдаг. Тийм учраас л тэд хөгжүүлэхийг боддоггүй ” гэх зэргээр шүүмжилдэг. Нэг бодлын энэ нь үнэн. Учир нь сар шинэ дөхөх цагт аймаг, сум, тойргоосоо нэр дэвшсэн гишүүний өгөх бэлгийг хүлээх иргэд цөөнгүй бий. Энэ байдал нь авлигажсан төр, зүдэрсэн Монголчуудад хэдийнээ жишиг болсон харагдаж байна.

Төрийн түшээдийн энэ жилийн бэлэгний сонголт нэг иймэрхүү...

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.