Мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завджээ


Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Гаалийн байгууллага мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 5 удаагийн үйлдлийг илрүүлжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар бусад байгууллагатай хамтарсан арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд АНУ, Канад, Их Британи, Герман,Испани, Нидерландаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг захиалан олон улсын шуудан илгээмжээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тогтоож, таслан зогсоосон юм.

Тухайлбал, 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Герман улсаас Монгол Улсын иргэний нэр дээр ирсэн илгээмжээс ЛСД 3 ширхэг, гашиш 20 гр,  Экстази 5 ширхэг байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн харьяаллын дагуу шилжүүлэн шалгуулж байна.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.