Согтуурсан үедээ төрсөн дүүгийнхээ амийг хөнөөжээ


Цагаан сарын баярын өдрүүдэд улсын хэмжээнд 11268 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 361 хэрэг бүртгэгдсэн байна. Иргэд дараалсан олон хоногийн амралтын өдрүүдэд гэр бүлийн хүрээнд архидан согтуурсаны улмаас гэмт хэргийн гаралт ихэссэн байна.

Энэ сарын 7-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын нутагт оршин суух хаягтай эрэгтэй 31 настай Э нь төрсөн дүү болох эрэгтэй 29 настай Г-тэй маргалдан түүний хүзүүн тус газарт хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Уг хэргийг Увс аймгийн цагдаагийн газраас Эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгаж эхэлжээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.