Монголын зургаа дахь Жульетта хэрхэн сонгогдсон бэ?


Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид 2015 онд У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг шинэчлэн найруулж, олон нийтийн хүртээл болгосон.

Тухайн үед Жульеттагийн дүрд жүжигчин О.Дөлгөөн сонгогдон тоглож байсан ч тэрбээр \ гэр бүлийн хамт АНУ-д ажиллаж амьдрахаар хилийн дээс алхсан. Түүний оронд УДЭТ-ын залуу жүжигчин Г.Номуун Жульеттагийн дүрд тоглож, монголын дөрөв дэх Жульеттагаар нэрлэгдсэн хэдий ч хувийн шалтгаанаар ажлаасаа түр хугацаанд чөлөө авч байв.

Иймд УДЭТ-ын удирдлагууд Жульеттагийн дүрийн сонгон шалгаруулалтыг зарлаж, хөгжмийн зохиолч СГЗ Л.Балхжавын бага бэр гэгдэх залуу жүжигчин Ч.Сэлэнгэ Жульттагийн дүрийг бүтээхээр сонгогдсон юм. Ингэж Монголын тав дахь Жульетта сонгогдсон ч удалгүй мөн л эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөдлийн дүр эзэнгүй болсон.

Тэгвэл УДЭТ-ын уран бүтээлчид шинэ улирлын нээлтийн тоглолтоор У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг тун саяхнаас тоглож эхлээд байна. Энэ удаад Жульеттагийн дүрийг Т.Анхзул гэх залуу жүжигчин бүтээж буй.

Т.Анхзул нь СУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан аж. Түүний ангийн багш нь Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар бөгөөд Т.Анхзулын шалгалтын ажлыг үзэж танилцсаны дараа түүнд Жульеттагийн дүрд тоглохыг санал болгожээ.

Ийнхүү Монголын зургаа дахь Жульеттагаар СУИС-ийн оюутан Т.Анхзул шалгарав.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.