Ц.Элбэгдорж: Тавантолгойн орд газартай холбогдсон асуудлаар дуудаж асуулаа


Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр АТГ-т байцаалт өглөө. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгойтой холбоотой 179 хуудас бүхий баримтыг Прокурорын байгууллагад хүргүүлж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгаж өгөхийг хүссэн. Энэ дагуу АТГ-аас өчигдөр байцаалт авчээ. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байцаалт өгч дууссаныхаа дараа хэвлэлийнхэнд дараах тайлбарыг өглөө. 

Тэрбээр "Тавантолгойн орд газартай холбогдсон асуудлаар дуудаж асуулаа. Тодруулбал, Тавантолгойн асуудлаар Ерөнхийлөгчийн бүрдүүлж өгсөн материалтай холбоотой асуудлаар гэрчээр дуудаж тодруулга авсан. Ер нь хуулийн өмнө бүгд тэгш байх ёстой. Хууль дуудвал бүгд хуулийн өмнө ирж, тодруулга өгч, асуусан зүйлд нь хариулах үүрэгтэй. Хуулийн засаглалд Монголчууд бүгд итгэж явах ёстой гэж боддог" гэлээ. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.