Бүргэдийн баярыг 20 мянган гаруй хүн үзжээ


Казах түмний үндэсний баяр болох Олон Улсын “НАУРЫЗ”-ын баярыг угтсан томоохон арга хэмжээнүүд шил дараалан зохион байгуулагдаж байгаа билээ. Тэдгээр том арга хэмжээнүүдийн нэг болох "НҮҮДЭЛЧДИЙН ӨВӨЛ-БҮРГЭДИЙН БАЯР 2019" арга хэмжээ Чингисийн хүрээ аялал жуулчлалын цогцолборт хоёр өдрийн турш болж өндөрлөлөө.

Тус баярын нээлтэнд УИХ-ын гишүүн А.Мурат, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Казакстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин, УБ хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Н.Тилеухан болон “Бүргэдчидийн холбоо”-ны тэргүүн К.Едилхан нар оролцсон юм.

Монгол Улсад 19 дэхь,  Улаанбаатар хотод 13 дахь удаагаа болж буй “Бүргэдийн баяр”-ын арга хэмжээг БОАЖЯ, НАЖГ, УБ хот дахь Баян-өлгий аймгийн нутгийн зөвлөл, Улаанбаатар хотын аялал жуулчлалын холбоо, Чингис хааны хүрээ цогцолбор хамтран зохион байгуулдаг билээ.

Бүргэдийн баяраар дамжуулан бүргэдээр ан хийх зан үйлийг дэлхий дахинд сурталчлан таниулсны дүнд ЮНЕСКО-ийн Дэлхийн биет бус өвийн хорооны 2010 оны 11 сард болсон хуралдаанаар Дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн байдаг. Бүргэдийн баяр нь эдүгээ Монгол улсын аялал жуулчлалын эвентүүдийн хамгийн сонирхолтой баярын нэг болоод байгаа юм. Энэ жилийн бүргэдийн баярыг гадаад дотоодын нийт 20 мянган гаруй хүн үзэж, сонирхжээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.