“НАУРЫЗ”-ын баярыг угтсан сонирхолтой арга хэмжээнүүдээс...


Баян-Өлгий аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс санаачлан төр засаг, олон нийтийн зөвлөл, холбогдох байгууллагуудтай хамтарч Олон улсын “Наурыз”-ын баярт зориулж аялал жуулчлал,соёл, казак түмний түүхэн уламжлал, ёс заншил, нийгэм хүмүүнлэг, спортын олон төрлийн ажил, арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн амралтын өдөр л гэхэд ’’БҮРГЭДЭЭР АН ХИЙХ СОЁЛ’’ сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн Хангарьд ордонд, "НҮҮДЭЛЧДИЙН ӨВӨЛ-БҮРГЭДИЙН БАЯР 2019" арга хэмжээ Чингисийн хүрээ аялал жуулчлалын цогцолборт хоёр өдрийн турш болж өндөрлөлөө.

“Бүргэдийн баяр”-ын хүрээнд Монгол Улсад  гурав дахь удаагаа зохиогдож байгаа эрдэм шинжилгээний бага хуралд Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Н.Тилеухан болон доктор Б.Нямбаяр, К.Едилхан мөн доктор, профессор У.Эрдэнэбат, А.Жамбал нар оролцож, илтгэл тавьсан юм.

Харин"НҮҮДЭЛЧДИЙН ӨВӨЛ-БҮРГЭДИЙН БАЯР 2019" арга хэмжээнд УИХ-ын гишүүн А.Мурат, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин, УБ хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Н.Тилеухан болон “Бүргэдчидийн холбоо”-ны тэргүүн К.Едилхан нар оролцож, баярыг нийт 20 гаруй мянган хүн үзэж сонирхлоо.

Ийн Олон улсын “Наурыз”-ын баярыг угтсан арга хэмжээнүүд үргэлжилж байна. Одоо дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдлүүд

Зочин 2019 03 сар 09

hadan