"Сахал" Б.Эрдэнэбилэг гэж хэн бэ?


Өнөөдөр Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засагтай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг албадан баривчиллагаа явуулж байцаалт авсан. Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар шалгаж, байцаасан аж.

Эрүүгийнхэн нийт хоёр цаг байцаасны эцэст Ц.Пүрэвтүвшинг АТГ руу авч явч харин Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэгийг цагдан хориод байгаа юм.

ХХБ-ын ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийн хувьд олон нийтэд тийм ч танил бус нэгэн юм.  Харин өнөөдрийн байцаалтын дараа ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны байрнаас гарч ирэхэд нь түүний гэгээн дүрийг ийнхүү олны өмнө ил гаргалаа.

"Сахал" Д.Эрдэнэбилэг гэгч чухам хэн бэ?

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга, 93,1 хувийг эзэмшигч, УБ банкны 99,99 хувийн эзэмшигч, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайн хүргэн, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дотнын нөхөр, Эрдэнэт үйлдвэрийг эзэмшиж буй нууц ноёнтон хэмээдэг. 

Өчигдөр "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан САНХҮҮГИЙН СХЕМИЙГ олонд ил болгосон бөгөөд Д.Эрдэнэбилэг тус үйлдвэрийг худалдан авсан 400 сая долларыг өөрийн банкаар гуйвуулсан байдаг аж. 

 Д.Эрдэнэбилэгийн халааснаас гарсан 400 сая ам.долларыг босгосон схемийг сонирхвол: 

 

Цензургүй сурвалжлага - "Эрдэнэтийн-49%" хэмээх Луйврын схем:

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.