Монголын хоккейчид ХОШОЙ АЛТАН медаль хүртлээ


Малайзын нийслэл Куала Лампур хотноо шайбтай хоккейн "Asian challenge cup” тэмцээн өндөрлөж, Монголын хоккейчид алтан медаль хүртэж түүхэн амжилт тогтоолоо. Манай баг хэсгийн эхний тоглолтоо Малайз улсын багтай хийж 9:5-аар, хоёр дахь тоглолтоо Сингапуртай хийж 13:3-аар хожсон бол гурав дахь тоглолтоо Филиппин улсын багтай хийж хожигдсон.

Ийнхүү хагас шигшээд дахин талбайн эзэн баг Малайзтай учраа таарч 12:6 харьцаагаар хожиж финалд шалгарсан юм. Харин бямба гаригт тэд аваргын алтан медалийн төлөө Филиппиний багтай өрсөлдөж 6:3 харьцаатай хожсоноор энэ тэмцээний хошой аварга болж чадлаа.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.