Эхнэрээ баярлуулах гэж байгаад бусдын машин шатаажээ


Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эхнэрээ баярлуулах гэж салют буудуулаад санамсаргүйгээр бусдын автомашиныг шатааж өрөнд унасан хэрэг ч гарчээ. 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 5-р хороо "Нисдэг машин" худалдааны төвийн хажууд автомашин шатаж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 8-ны өдрийн 22 цаг 30 минутад иржээ. 

Дуудлагын дагуу шалгахад тус хороонд оршин суух иргэн "Д" /эр.47н/эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эхнэртээ зориулж, ОХУ-аас авчирсан цлиндр хэлбэрийн металл хошуутай ,хатуу кардонон суурьтай, 2 ширхэг салютыг дохионы пуужингаар 7 давхрын цонхоороо буудуулжээ.

Гэтэл салют буудуулах үед салютны хошуу эсрэг талын 12-р байрны зогсоолд байсан "ToyotaРrobox" автомашин дээр унаж шатаасаныг цагдаагийн байгууллага шалгаж байна.

 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.