Монгол эмэгтэй Турк улсад бусдын гарт амиа алдлаа


Турк улсад ажиллаж, амьдарч байсан Л гэх монгол эмэгтэй хамтран амьдрагчдаа буудуулж амиа алдсан хэрэг өнгөрсөн баасан гарагт гарчээ. Энэ талаар ГХЯ-ны Консулын газраас тодруулахад “Туркт монгол эмэгтэй амиа алдсан хэрэг гарсан нь үнэн. Талийгаачийн талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүссэн. Тэгээд ч энэ асуудал бол хувь хүний нууцтай холбоотой. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт сэтгүүлчдэд өгсөн юм.

Туркийн хууль, хяналтын байгууллагынхан хэргийг нарийвчлан шалгаж буй бөгөөд сэжигтэн залууг цагдан хориод байгаа аж.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.