Фэйсбүүк дэлхий даяар доголдлоо


Дэлхийн хамгийн том сошиал сүлжээ болох Фэйсбүүк, түүний эзэмшдэг WhatsApp, Instagram сүлжээнүүдийн ажиллагаа өнгөрсөн шөнөөс эхлэн доголдоод байна. Фэйсбүүк, инстаграм руу зарим хэрэглэгч нэвтэрч чадахгүй байгаа бол мөн аппликэйшнүүдийн зарим хуудас нь ажиллахгүй байгаа гэнэ. 

Гаднын сайтууд  Умард Америк, Ази, Европ, Өмнөд Америкийн олон тооны хэрэглэгчийн Фэйсбүүк хаяг ажиллахгүй байгаа талаар мэдээлжээ.

Фэйсбүүк компани гэмтлийг засварлахаар ажиллаж байгаагаа өөрийн Твиттер хуудсанд мэдээлээд байна. Мөн тэд энэхүү доголдол Ddos халдлагаас болоогүй гэдгийг бичжээ. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.