Төрсөн эгчийнхээ аминд хүрсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ


Одоогоос нэг жилийн өмнө найзтайгаа хамтран төрсөн эгчийгээ 19 настай эрэгтэй дүү нь хөнөөж, улмаар гэмт хэргийн ул мөрөө баллахын тулд орон байраа галдан шатаасан хэрэг гарч байсан.

Тэгвэл өчигдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал нь бол уг этгээдэд бүх насаар хорих ял оноожээ.

Уг хэрэг нь нийт 13 хохирогчтой аж. Учир нь гал тавьсны улмаас ойр орчмын айлуудад их хэмжээний хохирол учиржээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.5, 2.7, 2.11 зэрэг зүйл ангид буруутгаж бүх насаар хорих ял оноожээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.