Шинэ хотын дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй залуучуудаар багаа бүрдүүлэх үү...


Улаанбаатар хотын Засаг дарга шинээр сонгогдсонтой холбоотойгоор хотын бүтэц зохион байгуулалтад тодорхой өөрчлөлтүүд орсон. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын харьяанд 33 агентлаг ажиллаж байсны хоёрыг нь нэгтгэж, шинээр хоёр агентлаг байгуулахаар болсон. Мөн Хотын дарга С.Амарсайхан албан ёсны 2 орлогч, төслийн 4 удирдагчтай ажиллах төсөөллөө НИТХ-аар батлуулсан билээ.

Төслийн удирдагч гэх орон тоо нь Нийслэлийн Засаг даргын орлогчийн статусаар ажиллах юм байна. Одоо Хотын даргын орлогч, төслийн удирдагчдаар хэн томилогдох вэ гэдэг олны анхаарлыг татаж буй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг албан тушаалуудын өрсөлдөөн ч нэлээн эрчимжсэн бололтой. 

  • Тэгвэл Хотын дарга С.Амарсайхны хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчаар ажиллах хүмүүсийн нэрс аль хэдийн тодорсон гэх таамаг байна.

Тодруулбал,

Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ж.БАТБАЯСГАЛАН,

Ж.Батбаясгалан бол нутгийн захиргааны ажлыг сайн мэдэх нэгэн. С.Амарсайханы хувьд итгэл хүлээлгэж болохуйц төрийн албанд мэргэшсэн залуу.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч Д.МӨНХЖАРГАЛ, 

Д.Мөнхжаргал төлөөлөгч бол яах аргагүй С.Амарсайханыг дэмжсэн МАН-ын өнөөгийн удирдлагуудаас дэмжлэг авах магадлалтай эмэгтэйчүүдийн төлөөлөл 

Инноваци технологийн хөгжил хариуцсан Төслийн удирдагчаар Ц.БАЙГАЛЬМАА

Ц.БАЙГАЛЬМАА  төлөөлөгч бол одоогоор эмээлтийн хөнгөн үйлдвэрийн паркыг удирдаж яваа японд боловсрол эзэмшсэн нэгэн. НИТХ-ын даргад өрсөлдөж үзээд МАН-ын бодлогоо дагаж нэрээ татсан тиймээс орлогч болох магадлал өндөр нэгэн 

Агаар орчны бохирдол хариуцсан төслийн удирдагч  Ш.АНХМАА

Засаг даргын орлогч Ш.Анхмаа бол МАН-ын сонгуулийн дараа хэний ч таамаглаагүйгээр цойлж гарч ирсэн битүү нөхөр. Түүний экс нөхөр нь Говь Алтайн Засаг даргас байсан одоо Ерөнхийлөгчийн гааль, татвар хариуцсан орон тооны бус зөвлөх Амгаланбаатар юм. Магадгүй ерөнхийлөгчийн дэмжлэг байж болох талтай 

Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Н.БАТСҮМБЭРЭЛ

Н.Батсүмбэрэл бол НИТХ-ын тэргүүлэгч , УИХ-ын гишүүн Аюурсайхантай МАН-ын шинэчлэлийн хороог байгуулж явсан залуусын нэг. Тэрээр одоо НИТХ-д тэргүүлэгч бөгөөд сүүлийн үед нийслэлд болж бүтэхгүй байгаа олон асуудлыг зоригтой ярьж шүүмжилж байгаа залуу. Энэ утгаараа С.Амарсайхан багтаа авах хамгийн  магадлалтай.

Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслийн удирдагч Т.БАЯРХҮҮ 

Т.Баярхүү орлогч бол хуучин Сандуй даргын багын хүн мэдээж Засаг даргад нэг ч гэсэн төлөөлөгч хэрэгтэй. Тиймээс мань хүнийг төслийн удирдагчаар үлдээж магадгүй гэсэн таамаг байна. 

Дээрх 6 хүний таамаг хэр бодитой байхыг харах үлдлээ. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.