Орон сууцны 13 давхраас 22 настай эмэгтэй унаж амиа алджээ


Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрладаг орон сууцны 13 давхраас дөрөвдүгээр сарын 9-нөөс 10-ныг шилжих шөнө 22 настай Ц гэгч эмэгтэй унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, талийгаач Ц нь өөрийн найз залуу болох 25 настай, Б гэгчтэй тус байранд хамтран амьдардаг байсан ба хэрэг гарсан өдөр хоорондоо маргалдаж байхыг байрны хүмүүс харсан гэв. Өөр нэгэн эх сурвалж талийгаачийн найз залуу Б тухайн өдөр Ц-г бусадтай хардаж, ширүүн авирлан, улмаар 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон байж болзошгүй гэж мэдээллээ.

Дээрх хэргийг одоогоор тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.