Маргааш ЮУ болох вэ?


Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд анх удаа зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдрөөс эхэллээ.

Маргааш иргэн таны заавал мэдэж байх ёстой зүйлсийг хүргэж байна...

  •  Улаанбаатарын замын хөдөлгөөн бүрэн хаагдана

Дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 07:00-09:30 цаг хүртэл Улаанбаатарын бүх замын хөдөлгөөн хаагдаж, хотоос автомашин гаргахгүй, оруулахгүй. Газар хөдлөлтийн хор уршгийг арилгах арга хэмжээний үед замын хөдөлгөөн ихээхэн хүндрэл учруулна хэмээн үзэж байгаа юм.

  • Зарлан мэдээлэх дохиогоор аюулгүйн талбайд цуглана

Дөрөвдүгээр сарын 25-ны 08:00 цагт зарлан мэдээллийн дохио нийслэл даяар дуугарснаар эхлэх тул дохио сонссон эсэхээс үл хамааран орон байрнаасаа гарч, аюулгүйн талбайд цуглах ёстой.

  • Ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орсон

Ажлын цаг замын хөдөлгөөн эхэлснээс хойш 30 минутын дараа буюу 10:00 цагт эхэлж, 19:00 цагт дуусна. Нийтийн тээвэр, сургуулийн автобус 09:30 цагаас эхлэл цэгээс хөдөлгөөнд оролцож эхлэх юм байна.

  • Гурван хоног архи, согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт зохион байгуулагдах өдрүүд буюу энэ сарын 24, 25, 26-нд архи согтууруулах ундаа худалдан борлуулж, үйлчлэхийг хориглосон.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.