С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах түр хороо 7 гишүүнтэй байгуулагдлаа


 

УИХ-ын гишүүн Л.Болд нарын зургаан гишүүнээс 2018 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Я.Санжмятав, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нарын гишүүн багтаж байна.

Дашрамд, Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг өнөө хэр шийдвэрлэж чадаагүй. Энэ асуудлаар Олон улсын парламентын холбооноос манайд зөвлөмж ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Түр хороог байгуулж буй юм.

 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.