Домгийн жимээр...


"ХОЛЛИВУД МОНГОЛД" НААДМЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН ЗУРААЧДЫН ҮЗЭСГЭЛЭН
Хаана: MN ART GALLERY, MN TOWER-ийн 17 давхарт
Хэзээ: 2019.05.01-07-ны өдрүүдэд
Бүх хүнд нээлттэй.

Дэлгэцийн уран бүтээлийн зураач гэдэг аливаа дүр дүрсгэл, хувцас зүүсгэл, жижиг хэрэглэлээр дамжуулан уран бүтээлийг амилуулж, шинэ санаа шийдлийг эрэн хайж, төсөөлөн зурж илэрхийлдэг бөгөөд энэхүү гар ажиллагаа бүхий нарийн урлах үйл явц нь зураачаас олон талын мэдлэг чадварт суурилсан уран сэтгэмж, мэргэжлийн туршлага, цогц ур чадварыг шаарддаг билээ. Энэ бүхний дүнд дүр төрх, хувцасны дизайн, орчны дизайн тэргүүтэн бүрдэн нийлж тухайн дүр амьдрах, хөгжих үнэмшлийг бий болгодог агаад тайз дэлгэцийн уран бүтээлийн амин чухал суурь нь болдог юм. Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь тайз, дэлгэцийн зураачдын мэргэжлийн онцлогийг харуулах, тодотгон харуулах, мэргэжлийн олон талын цогц ур чадвар, хөдөлмөр зүтгэлээр уран бүтээл бий болж үзэгчдэд хүрдэг гэдгийг олон нийтэд таниулахад оршино. Кино урлагийн бусад сэдэв төрлүүдээс бид үндэсний язгуур хэв шинж, угсаатны зүйн давтагдашгүй ялгаралд тулгуурласан бүтээлүүдийг онцлон үзүүлж байгаа бөгөөд уг өвөрмөц төрхөө уран бүтээлийн гойд сэтгэмж, содон шийдлээр баяжуулж, бүтээлч ажиллагааг шингээсэн бүтээлүүдээс дэлгэн хүргэж байна. 

Оролцогч: Тайз, дэлгэцийн зураач, Үзэсгэлэнгийн зохион байгуулагч Л.Батбилэг
Тайз дэлгэцийн уран зураач Э:Батцэнгэл СТА
Тайз, дэлгэцийн зураач С.Пүрэвхүү СТА
Тайз, дэлгэцийн зураач Б.Эрдэнэбилэг СТА
Тайз, дэлгэцийн зураач Б.Батдулам СТА
Тайз, дэлгэцийн зураач  Г.Алтаншагай

Тайз, дэлгэцийн зураач Б.Оргилбаяр 

 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.