АТГ-ын даргаар З.ДАШДАВАА, дэд даргаар Ж.БАТСАЙХАН нарыг томиллоо


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын удирдлагуудын томилгоог хэлэлцлээ. Улмаар АТГ-ын даргад З.Дашдавааг 94.6 хувийн саналаар, дэд даргад Ж.Батсайхан 87.5 хувийн саналаар дэмжин томиллоо.

З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон байдаг. 

АТГ-ын дарга З.Дашдаваа нь 

Боловсрол: 

  • 1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль
  • МҮДС Хууль зүйн ухааны магистр

Ажлын туршлага:

  • 1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;
  • 1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,
  • 2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;
  • 2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн дарга;
  • 2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
  • 2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын  хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;
  • 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;
  • 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан.
  • Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна.

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь АТГ-ын даргаар Б.Дангаасүрэн томилогдохдоо дөрвөн даргыг шинээр томилсны нэг нь юм. Тэрбээр АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчил хянадаг байсан. Тэндээсээ ШШГЕГ-ын дэд даргаар очоод байхад нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж чөлөөлсөн байдаг. Түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хүн гэх нь бий.

Боловсрол:

  • Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулт
  • Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн
  • Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

  • 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга
  • 2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай юм.

Ийнхүү АТГ-ын удирдлагуудыг томилсоноор үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.