УИХ-ын гишүүн С.Жавхлан ганцаардлын зовлонг амссан учир Л.Болд, Ж.Батзандан хоёртой нэгдэнэ гэв


УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар намаасаа гарч Шинэ нам хэмээх нам байгуулж байгаагаа зарласан. УИХ-ын гишүүн С.Жавхлан тэдэнтэй нэгдэж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Тэрээр “Өнгөрсөн хугацаанд олон иргэдээс “Шударга, зөв гишүүдтэйгээ нэгдэж нийлээч” гэсэн санал ирсэн. Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдэг. Өнгөрсөн хугацаанд ганцаардлыг маш их амслаа. Улс төрд ганцаардал гэж хэцүү зүйл байдаг юм байна. Нэг талдаа нийгмийн захиалга, нөгөө талдаа энэ хоёр эрхэм надад удаа дараа санал тавьсны дагуу удаан бодож тунгаасны эцэст нэг хоёрын гурваа гэдэг шиг нэгдэхээр боллоо. Тулганы гурван чулуу болж үнэний галыг бадраая гэсэн зориг шулуудаж, хамтарч ажиллах боллоо” гэв.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.