Хөвсгөл аймгаас алга болсон 11 настай охин эсэн мэнд олдлоо


Хөвсгөл аймгийн Рашаант суманд гурав хоногийн өмнө Баттөрийн Хулан гэх 11 настай охин алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл Б.Хулан охин өчигдөр эсэн мэнд олдсон байна. Харин охин дотуур байрнаасаа гарч төөрөөл хөдөө айлд очсон байжээ.

Түүний ээж Э.Мөнхцэцэг "Охин маань бие засах өрөө орлоо гээд гарсан гэсэн. Гарахыг нь хажуугийн өрөөнийх нь эгч харсан байдаг. Дотуур байр нь камертай. Оройн 19:06 минутад дотуур байрнаасаа гарч байгаа бичлэг үлдсэн. Түүнээс хойш ямар нэгэн сураггүй байна" гэж цагдаагийнхантай эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байсан юм.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.