Хэнтийн нөхөн сонгуульд 13 нам оролцох хүсэлтээ өгчээ


Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 13 нам УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд /СЕХ/ хүлээлгэн өгсөн байна. Тус тойрогт 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль явагдана.

  • Хөдөлмөрийн Үндэсний Нам
  • Ард Түмний Олонхийн Засаглал Нам
  • Монголын Ногоон Нам
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
  • Ардчилсан Нам
  • Монгол Ардын Хувьсгалт Нам
  • Монгол Ардын Нам
  • Дэлхийн Монголчууд Нам
  • Монгол Консерватив Нам
  • Зон Олны Нам
  • Үнэн Ба Зөв Нам
  • Иргэний Зориг-Ногоон Нам
  • Монголын Хүний Төлөө Нам

СЕХ нөхөн сонгуульд оролцох намуудын хүсэлтийг хүлээн авах, нягтлан шалгаж, Хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа аж.

Намуудын баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан буюу 2019 оны 5 дугаар сарын 4-ний дотор УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох намуудыг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргаж, бүртгэгдсэн намуудад батламж олгох юм

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.