Л.Оюун-Эрдэнэ: Төрийн ордон ч өмчлөгдчихсөн байж магадгүй


Засгийн газрын хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэрийг гаргасан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Асем гээд бас нэг хэдэн авлигачид нийлээд Их тэнгэрийн амны газрыг авчихсан байна. Та нар шалгаад үзээрэй. Нийслэлийн ЗДТГ-ын барилгыг авчихсан. Драммын театрын ар талын газрыг бас авчихсан. Найрамдал зуслангийн урд талын газрыг бүхэлд нь хуваагаад авчихсан байгаа. Их тэнгэрт хүртэл газар олголт явуулаад аялал жуулчлалын төв барина гэж байна. Түүнийг нь цуцлаад Байгалийн түүхийн музей барина гэсэн шийдвэрийг гаргасан юм. М.Батсуурь гэдэг хүн энэ хэргийг яаж шүүхийг би харъя гэж бодож байгаа юм. Төрийн ордон ч өмчлөгдчихсөн байж магадгүй. Их тэнгэрийн амны таван га газрыг зарчихсан байсан” хэмээн мэдээллээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдлүүд

Зочин 2019 05 сар 09

ТӨРИЙН ОРДНОО ӨМЧЛӨГДСӨНИЙГ МЭДЭХГҮЙ ЯВААД БАЙВАЛ ТӨР ЗАСАГ ГЭЖ БАЙХИЙН ХЭРЭГ БАЙНА УУ.УЛС ТӨР ХИЙЖ БОЛНО АРД ТҮМНИЙ ТОЛГОЙГ ЭЛДВИЙН ҮГ ЯРИАГААР УГААЖ УЛС ТӨРЖИЖ ЯВАХААР БЕНЗИН ,МАХ , НОГООНЫ ҮНЭ ЯАГААД ӨСӨӨД БАЙГАА ШАЛТГААНЫГ ОЛЖ ЯРИЖ ЯВААЧ.