Өмнөговь аймагт хүчтэй цасан шуурганы улмаас дөрвөн иргэн амиа алдлаа


Өмнөговь аймгийн нийт нутгаар цасан шуурга шуурч зам даваа хаагдах, малчид малтайгаа шуурганд уруудах, алга болсон тухай дуудлага мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсний дагуу аймгийн Онцгой комисс, сумдын ЗДТГ-ынхан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан ажиллажээ.

 

Өчигдөр өдрөөс эхэлсэн цасан шуурганы улмаас Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт ирсэн 69 дуудлага мэдээллээр 41 иргэн малтайгаа шуурганд уруудсан, төөрч алга болсон гэх дуудлагын дагуу аймаг, сумдын 48 техник хэрэгсэл, 149 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багууд ажиллаж 41 иргэнээс 37 иргэнийг эсэн мэнд олсон байна.

Харамсалтай нь дөрвөн иргэн буюу Цогтцэций сумын гэр бүлийн буюу хоёр иргэн, Сэврэй сумын Сайншанд багийн нэг иргэн мөн Цогтцэций сумын нэг эмэгтэйг осгож нас барсан байдалтайгаар эрлийн багийнхан олжээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.