У.Хүрэлсүх сахилга хариуцлагыг ӨӨРИЙН намаасаа эхлүүллээ


Эрх баригч нам хоёр гишүүндээ хариуцлага тооцсон асуудал ойрын өдрүүдэд шуугиан тарьж байна. МАН-ын Хяналтын Ерөнхий намынхаа хоёр ч гишүүнд буюу УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт хариуцлага тооцож, Байнгын хорооны даргын албан тушаалыг нь хураах, таван жилийн хугацаатайгаар МАН-аасаа улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, мөн МАН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдож төрийн мэдээлэлд ойр байдлаа далимдуулан ЖДҮ-ийн зээл авсан гишүүдийн хууль хяналтын байгууллагын шалгалтыг шуурхайлуулж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно гэв.

Учир нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд Эрүүгийн хуулийн хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бууруулсан гэдэг “зүйл ангиар”, нөгөө нь Д.Дамба-Очир Оюутолгой төслийн хэрэгжилтийг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн нууц дүгнэлтийг “Рио Тинто” компанид хүргэсэн байж болзошгүй гэдэг асуудлаас болж, таван жилийн хугацаатай намаасаа улс төрийн дэмжлэг авах эрхгүй болж байна. 

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт айлчлах үеээрээ Алтайг хоёр тойрогтой болгоно гэж хэлсэн. Тэгвэл яагаад Р.Раднаасэдэд хариуцлага тооцох болов. УШ.Раднаасэдийн хөөн хэлэлцэх хугацаагаар нь ийнхүү хариуцлага тооцсон гэнэ.

  • Ерөнхий сайд сахилга хариуцлагыг өөрийн намаасаа эхлүүлнэ, шударга бус зүйлтэй хүний өөрийнгүй шударга тэмцэж, шударга шийтгэл, хариуцлага хүлээлгэнэ гэсэн нь биелэлээ олж байна.

Тэрбээр шударга ёсыг тогтоохын төлөө ажиллаж, төрийн өмнө шударга эрх тэгш байх зарчмыг баримтлан ажиллаж эхэллээ. Өмнө нь өөгшүүлэн дарж,хамтран төрийн мөнгөөс шамшигдуулдаг тогтолцоо үйлчилж байсан бол одоо шударга ёс тогтож,шударгаар улс эх орны эрх ашгийн төлөө ажиллах зарчмын суурь тавигдаж байгаа бололтой.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.