Ноолуурын ханш тогтворжих нөхцөл бүрджээ


Ноолуурын ханш тогтворжих нөхцөл бүрджээ. Учир нь Үндэсний үйлдвэрүүд шаардлагатай түүхий эдээ бүрэн авч дуусаагүй. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн банкнаас аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл олгохоор болжээ.

Мөн малчид болон үйлдвэрүүдийг шууд холбох ноолуурын дуудлага худалдааг Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим сумдад зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар “Манай улс жилд 9.5 мянган тонн ноолуур бэлтгэж олон улсын болон дотоодын зах зээлд нийлүүлдэг. Одоогоор нийт ноолуурын 70 орчим хувийг худалдан борлуулжээ. Баруун аймгийн малчид ямаагаа самнаж байна. Малчид ноолуурын ханш унаж байна гэж яаран борлуулах шаардлагагүй. Ханш тогтворжих нөхцөл бүрдсэн. Нөгөө талдаа хэн нэгэн худалдаа эрхлэгчийн хэлсэн үгээр үнэ цэнтэй бүтээгдэхүүнээ борлуулахгүй байх, өөрсдийн ханшаа хэлэлцэж зарах хэрэгтэй”-г санууллаа.

Хөдөө аж ахуйн биржийн өнөөдрийн арилжаагаар 20 тонн боловсруулаагүй бараан ноолуур, 5.5 тонн цайвар ноолуурыг кг-ыг нь 117-119 мянган төгрөгөөр арилжаалсан байна.  

Та бүхэндээ "Хөдөө аж ахуйн бирж" Төрийн өмчит ХХК"-ийн гүйцэтгэх захирал Х.Баатарын яриаг хүргэж байна

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.