17 давхраас 29 настай эмэгтэй үсэрч, амиа алдлаа


“Олимп” хотхоны орон сууцны барилгын 17 дугаар давхрын тагтнаас 29 настай эмэгтэй хүн унаж амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ.

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар  хорооны “Олимп” хотхонд 18 давхар орон сууцны барилгын 17 дугаар давхрын тагтнаас хүн уналаа гэх дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр буюу зургадугаар сарын 2-ны өдрийн 23:25 цагт иржээ. 

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийнхан очиход 29 настай иргэн Г… 17 дугаар давхраас үсэрч өргөтгөлийн 2 дугаар давхрын дээвэр дээр унаж нас барсан байдалтай байжээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.