Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг огцруулжээ


Өнгөрсөн сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Үүний үр дүнд УИХ-аас эхлээд яам, тамгын газар болон хөдөө орон нутгийн удирдах албан тушаалд нэр, зүс нь үл мэдэгдэх эрхмүүд томилогдон ажиллаж байгаа. Хаа газар сайхан, муухай хосолдогийн жишгээр зарим аймгийн Засаг дарга гэж дүүрчихсэн нөхдүүд байна. Үүний хамгийн тод жишээ бол Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм юм. Түүнд Говь-Алтай аймгийн 50 гаруй мянган хүний хувь заяаг даатгасан нь учиртай. “Алтай” констракшны захирал Х.Бат-Эрдэнийн шахааны хүн гэгддэг түүнийг Говь-Алтайн МАН-ын гишүүд олон удаа эсэргүүцсэн ч дийлээгүй гэдэг. 

Сүүлийн хоёр жил дараалан аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Говь-Алтай аймгийн сүүл мушгиулсан. Бас болоогүй Тамгын газрын байрандаа караоке нээж, ажиллуулсан гэж байгаа. Хүн юу чадна түүнийгээ л сайн хийдэг болохоор угаас уужуу сэтгэлтэй алтайчууд түүнийг ойлгож, дооглож тохуурхахаа больсон сурагтай. Ийнхүү болж бүтэхгүй юм бүхэн энэ эрхэмээс хамааралтай.

Говь-Алтай аймгийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр болсон байна. Уг хуралдаанаар аймгийн ИТХ-ийн даргад итгэл үзүүлэх эсэх тухай болон Аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг огцруулах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Хуралдаанаар аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргалд итгэл үзүүлж, аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг огцруулах шийдвэрийг гаргасан байна. Улмаар аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг огцруулсан шийдвэрийг Ерөнхий сайдад хүргүүлсэн байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Гансэлэмийг Говь-Алтай аймгийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг баталгаажуулбал дараагийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэх юм. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.