Л.Оюун-Эрдэнэ: 11 концессын гэрээг ЦУЦАЛЛАА


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар концессийн гэрээтэй холбоотой асуудлыг авч хэлэлцэн зайлшгүйгээс бусад концессийн гэрээг цуцлах шийдвэр гаргасныг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.

Өөрөөр хэлбэл концессийн 20 орчим гэрээ хийснээс Засгийн газарт өрийн дарамт үзүүлэх, стратегийн ач холбогдолгүй гэж үзсэн 11 концессийн гэрээг цуцлахаар болсон бөгөөд цаашид судалж буй гэрээнүүд ч байгаа аж. 

Тухайлбал,

  • Алтанбулаг-Улаан-Үд чиглэлийн гэрээ
  • Дорнод аймгийн Дэлгэрэх сумын 130 км зам
  • Бага сургууль цэцэрлэгийн концессийн гэрээг цуцлах
  • Гангийн үйлдвэр барих зэрэг концессийн гэрээг цуцлахаар болсон байна. 

Мөн Хөтөлийн цементийн үйлдвэрийн гэрээг цуцлахтай холбоотой ажлын хэсэг байгуулахаар болжээ.

Концесс хөгжлийн нэг гарц хэдий ч Засгийн газрын өөрөө шийдэж чадах болон барих ашиглах чиглэлээрх концессийг цуцлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Өнөөдрөөс 25 жилийн дараах хөгжлийн стратегийг гаргаж байгаа энэ үед шийдвэртэй алхам хийх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа Засгийн газраас илэрхийлсэн байна.

Дараагийн Засгийн газар шийдэх юм чинь гэж орхиж болохгүй, зөвхөн таалагдах нөхцөлөөр явсаар байгаад хүнд нөхцөлд орж байгааг ч Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.