“Жаст”-ын Ш.Батхүүгийн 52 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжиллээ


“Жаст” группийн ерөнхий захирал Ш.Батхүү нь “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсантай холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.долларыг "Стандарт" банканд шилжүүлсэн байгаа билээ. Энэ дагуу тус үйлдвэрийн эрсдлийн сангаас дээрх хэмжээний валютыг Стандарт банканд шилжүүлсэн ч манай улсын Засгийн газарт өр төлөгдсөн гэх баримт ирээгүй байгаа гэх мэдээлэл цацагдах болсон.  

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ "Эрдэнэт үйлдвэрийн 40 сая ам.долларыг хэрхэн төлүүлэх вэ гэдэг асуудал үлдээд байна. Өчигдөр ЗГХЭГ-аас АТГ-ын даргад албан бичиг явуулсан.  Ш.Батхүүтэй холбоотой үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн байна. Нийт 52 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн. Үүн дээр нэмэгдээд нийтдээ 85-87 тэрбум орчим төгрөгийн үл хөдлөх хөрөнгө Ш.Батхүүгийн эзэмшилд байсан юм байна гэдгийг албан бичгээр ирүүлсэн." гэсэн тайлбар хийлээ. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.