Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж "Иргэдээ сонсох аян"-ыг эхлүүллээ


Говь-Алтай аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааны олонхийн шийдвэрээр тус аймгийн Засаг даргаар В.Рэнцэндоржийг томилсон юм. Тэрбээр үүрэгт ажлаа хүлээн авч, албан ажилдаа шуурхайлан ороод байгаа билээ.

Түүний хийж буй эхний ажил Аймгийнхаа бүх суманд хүрч иргэдийнхээ үзэл бодлыг хуваалцан, хийж хэрэгжүүлэх ажлуудын саналыг авч, бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх бодит ажлуудаа танилцуулахаар "Иргэдээ сонсох аян"-ыг зохион байгуулж 18 сум, 2 тосгонд иргэддээ хүрч ажиллахаар зориод байгаа юм.

Тэгвэл Засаг дарга В.Рэнцэндорж ИТХ-ын дарга Л.Батжаргал нар "Иргэдээ сонсох аян"-ы хүрээнд өнөөдөр Говь-Алтай аймгийн Шарга болон Тѳгрѳг сумдад ажиллажээ. Сумдын тѳрийн албан хаагчид болон иргэдтэй уулзаж, цаг үеийн мэдээ, мэдээлэл хүргэж, тэдний санал бодлыг нээлттэй сонссон байна.

Аяны хүрээнд; 

  • Сумын ИТХ, ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцах 
  • Иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэх иргэдийн санал бодлыг сонсох 
  • Сумдад хийгдэж буй хѳрѳнгѳ оруулалт болон бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж үүрэг чиглэл ѳгѳх 
  • Сумдад бүтээн байгуулалтын ажил хийж байгаа компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах 
  • Цэвэр орчин-Эрүүл Алтай аянг эрчимжүүлэн, хяналтын тооллого хийх
  • Айл ѳрх, албан байгууллагын ариун цэврийн байгууламж бохирын цооног хогийн цэгийн стандарттай танилцах
  • Малжуулах тѳслийн хэрэгжилт Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай танилцах 
  • E OFFICE программын ашиглалттай танилцан туслах үйлчилгээг хүргэх зэрэг тус ажиллуудтай танилцаж, газар дээр нь шийдвэрлэж ажиллах юм байна.

Өнөөдрөөр эхэлж буй "Иргэдээ сонсох аян" маргааш буюу 06 дугаар сарын 26-нд Алтай, Бугат сумдад ажиллахаар төлөвлөгджээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.