Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж Алтай, Бугат сумдад ажилалаа


Говь-Алтай аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааны олонхийн шийдвэрээр тус аймгийн Засаг даргаар В.Рэнцэндоржийг томилсон юм. Тэрбээр үүрэгт ажлаа хүлээн авч, албан ажилдаа шуурхайлан ороод байгаа билээ.

Түүний хийж буй эхний ажил Аймгийнхаа бүх суманд хүрч иргэдийнхээ үзэл бодлыг хуваалцан, хийж хэрэгжүүлэх ажлуудын саналыг авч, бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх бодит ажлуудаа танилцуулахаар "Иргэдээ сонсох аян"-ыг зохион байгуулж 18 сум, 2 тосгонд иргэддээ хүрч ажиллахаар зориод байгаа юм.

Тэгвэл Засаг дарга В.Рэнцэндорж ИТХ-ын дарга Л.Батжаргал нар "Иргэдээ сонсох аян"-ы хүрээнд өнөөдөр Говь-Алтай аймгийн Алтай болон Бугат сумдад ажиллажээ. Сумдын тѳрийн албан хаагчид болон иргэдтэй уулзаж, цаг үеийн мэдээ, мэдээлэл хүргэж, тэдний санал бодлыг нээлттэй сонссон байна.

Маргааш Тонхил, Дарви, Хөх морьт зэрэг сумдад ажиллах юм байна.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.