Хилээр амьд мал экспортлох Засгийн газрын тогтоолыг хүчингүй болголоо


Засгийн газрын өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тогтоол гарчээ. Ингэснээр нөөцийн махыг сайн нөөцлөх, мах, гурилын үнийг ирэх жилд барих үүргийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд өгсөн байна.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх чиглэл өгч өмнөх үе үеийн Засгийн газруудын тогтоол шийдвэрүүдийг хуралдаанаар хэлэлцүүлж, цуцлуулжээ.

Өөрөөр хэлбэл, хонь, ямааг амьдаар нь экспортод гаргах тухай 2014, 2015, 2017 оны Засгийн газрын тогтоолыг тус тус цуцалсан байна.

Ингэснээр амьд мал экспортлох асуудал эцэслэгдэж байгаа аж.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.