Б.Ганбат "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн дарга боллоо


“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, нийт гишүүдийн олонхийн саналаар ТУЗ-ийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбатыг томилсон билээ.

Тэрбээр өчигдөр /2019.07.02/ компанийн удирдлагуудтай уулзаж, нэгдлийн дунд хугацааны стратеги болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 2019 оны бизнес төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлттэй танилцсан байна. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто замын их засварын ажлын явц олон Асгатын мөнгө, полиметаллын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагаатай танилцав.

Б.Ганбат нь ОХУ-ын Дотоод явдлын яамны академийг эрхзүйч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд Лондонгийн их сургуулийн хуулийн коллежид хууль зүйн магистр зэрэг хамгаалсан юм.

Тэрбээр Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажлын гараагаа эхэлж, улмаар Сангийн яамны Тамгын газарт хуулийн зөвлөх, Хуулийн хэлтэст Хуулийн ахлах мэргэжилтэн, Хуулийн хэлтсийн дарга, Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаад Дэлхийн банкны Олон улсын салбарын техник туслалцааны төсөлд экспертээр ажиллаж байсан. ъ

Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Монголбанкны Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаад 2018 оноос Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан юм. Тэрбээр 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байна.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.