Цэцэрлэгийн цахим бүртгэл долдугаар сарын 22-нд эхэлнэ


2018-2019 оны хичээлийн жилд улс, нийслэл, дүүрэг, гадаад, дотоодын тусламжийн хөрөнгөөр шинээр 6 цэцэрлэг, 6 цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдаж, нийт хүчин чадлыг 2140–өөр нэмэгдүүлсэн, байгууллагын стандартын шаардлага хангасан 9 цэцэрлэгийн 19 бүлэгт 690 хүүхдийг, төрийн бус өмчийн 47 цэцэрлэг шинээр үүсгэн байгуулагдаж 3183 хүүхдийг, ашиглалтгүй сул ортой ажиллаж байгаа төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Нэмэлт элсэлт”-ийг зохион байгуулан 1.425.0 сая төгрөгийг шийдвэрлүүлснээр 3087 хүүхдийг, 6 цэцэрлэгт 9 гэр бүлгийг шинээр нээж 251 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд  хамруулснаар хамран сургалт 80.1 хувьд хүрсэн дүнтэй.

Нийслэлийн түвшинд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх олон чиглэлийн арга хэмжээ авч ажилласан хэдий ч төрийн өмчийн цэцэрлэгүүдийн барилга ашиглалтын коэффициент 1.9 хувьд хүрсэн, хүчин чадал нь хамран сургах тойргийнхоо хүүхдэд хүрэлцдэггүй цэцэрлэгийн хувь буураагүй, нэг бүлэг, багшид ногдох хүүхдийн тоо 2 дахин их, төрийн өмчийн цэцэрлэггүй 20 хорооны  болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 2-5 насны 30000 гаруй хүүхдүүдийн боловсрол зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлууд байсаар байна.

Эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй бус байдлыг иргэд, байгууллагад хүндрэлгүй, ил тод, нээлттэй зохицуулахын тулд  2016-2017 оны  хичээлийн жилээс төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх 2 настай 14447 хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулсан. 2018-2019 оны хичээлийн жилд 2-5 настай нийт хүүхдүүдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаа цахимт шилжсэн. 2019-2020 оны хичээлийн жилд дээрх арга хэмжээг үргэлжлүүлэн явуулахтай    холбогдон дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.