Хүй долоон худагт Соёлын Наадам эхэллээ


Монголын нүүдэлчний өв соёл, ардын урлагийг гадаад, дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготой Соёлын Наадмыг өнөөдөр Хүй Долоон Худаг дахь “Монгол Наадам” цогцолборт зохион байгууллаа.

Тус наадмыг 2008 оноос эхлэн Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, Монголын Урлагийн Зөвлөлийн ажилчид, соёлын өв тээгчид, уран бүтээлчид зэрэг 200 гаруй хүн хамтран нэгдэж, сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн бөгөөд өдгөө Үндэсний баяр наадмын албан ёсны нэг гол хөтөлбөр болсон Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болоод байна.

Энэ жилийн Соёлын Наадмыг Соёл Урлагийн Их Сургууль (СУИС), Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хамтран зохион байгуулж байна.

Ерөнхий ивээн тэтгэгчээр соёлын өвийг дэмжигч Рио Тинто компани 3 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа ба дэмжигчээр Чингэлтэй дүүргийн ЗДТГ хамтран наадамчин олонд хүргэхээр ажиллаж байна.

Соёлын Наадмын талбайд “Сэрсэн тал” урлагийн тоглолт, “Морьтны гайхамшиг” шоу тоглолтыг 2 өдрийн турш өдөрт 3 удаа, мөн 7 сарын 11-нд  СУИС-ийн багш оюутнуудын “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжиг, Солонгосын “Жеол Дае Га” хамтлаг, “Их Монгол” хамтлагийн уран бүтээлчдийн хамтарсан “Салхийг мэдэр” хөгжмийн тоглолтыг олон нийтэд үнэ төлбөргүй толилуулна.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.