Үерийн гамшигт нэрвэгдсэн Эрхүү мужаас 42 хүүхэд Монголд амрахаар ирлээ


ОХУ-ын Эрхүү мужид олон хоног дараалан орсон аадар борооны улмаас 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус мужийн баруун хойд нутгууд болох Тайшет, Нижнеудинск, Чуинск, Тулун, Зиминск район үерт автаж тус бүс нутгийн олон ард иргэд хохирол амсаад байгаа билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч үерийн гамшигт нэрвэгдсэн Эрхүү мужийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх уриалга гаргасны дагуу иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээс үзүүлж буй хандив, тусламж, дэмжлэгийг Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлөөс зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Тус аяны хүрээнд Нижнеудинск болон Тулун районы 42 хүүхэд багшийн хамт өнөөдөр Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборт хүрэлцэн ирлээ. Эрхүү мужийн үерийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн хүүхдүүд гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаа явагдах хугацаанд буюу 2019 оны 7-р сарын 16-наас 8-р сарын 25-ны өдөр хүртэл 40 хоног Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолбор болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Сэлэнгэ” амралтын баазад амрах юм.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.