Э.Оюунболд аваргын гэргийд 169 сая төгрөгийн автомашин бэлэглэжээ


Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлсэн  Улсын аварга Э.Оюунболдод саяхан "Nissan Patrol Y62" машин  улсаас бэлэглэсэн.Тэгвэл өнөөдөр "Алтай констракшн" ХХК –аас 2019 оны “Lexus RX-350” автомашины түлхүүрийг эхнэрт нь гардуулан өглөө. 

 Харин нутгийн зөвлөл нь түүний амжилтыг таван өрөө байраар мялаасан билээ. Нийт 169 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг гэр бүлийн хүнд нь зориулсан хэмээн “Алтай Констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ мэдэгдэв. Мөн өчигдөр ЦЕГ-ын дарга хүлээн авч уулзан хурандаа цол олгожээ. Тун  удахгүй Хэнтий нутагт аваргын цолны мялаалга наадам болох аж.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.