“Ювентус” клубын зуны сургалт Монголд анх удаа болно


Сүүлийн жилүүдэд Монгол Улсад багийн спортын төрлүүд эрчимтэй хөгжиж байна. Сагсан бөмбөгийн спортоор түүхэнд байгаагүй амжилт үзүүлж, Азийн наадмын шилдэг наймд шалгарч, 3х3 төрлөөр дэлхийд дээгүүрт бичигдэж, “Токио 2020” олимпийн наадмын эрхийн төлөөх ширүүн өрсөлдөөнийг үзүүлж эхэлсэн. Үүнээс гадна хөлбөмбөгийн спорт ч түүхэн оргил амжилтынхаа үед яваа гэхэд хилсдэхгүй.

Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ баг анх удаа "Катар 2022" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудад шалгаран үлдэж, Японы шигшээ багтай нэг хэсэгт багтсан. Энэ мэтчилэн багийн спортын төрлүүдэд монгол залуус хүчээ нэгтгэн харуулж, тэдний амжилтуудтай зэрэгцэн, дэлхийн хөлбөмбөгийн стандарт Монгол Улсад нэвтэрч эхэллээ.

Аливаа тамирчны амжилт бага наснаас нь үүдэлтэй. Багаас нь системтэй бэлдэх явдал нь ирээдүйн гаргах амжилтынх нь үндэс болдог. Энэ хэрээр Монголын залуус Олон улсын зуны сургалт, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, ур чадвараа сайжруулсаар байна.

Энэ зун Монгол Улсад анх удаагаа Италийн алдарт “Ювентус” клубын хүүхдийн академийн зуны зуслангийн сургалт зохион байгуулагдах гэж байна. Улаанбаатар хот Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт наймдугаар сарын 2-ноос 16-ны хооронд болох зуны зусланд 10-18 насны хүүхдүүд хамрагдах боломжтой юм.

Энэхүү сургалт нь Монгол Улсад анх удаа болж байгаагаараа онцлог бөгөөд мэргэжлийн хөлбөмбөгийн дасгал сургуулилтын системийн талаар ойлголттой болж, "Ювентус" академийн багш нарын англи хэл дээрх хичээл багтсан. Мөн зуны зуслангийн сургалтын үеэр багагүй бэлэг бэлдсэн бөгөөд www.monnarsports.mn сайтаар мэдээллийг хүргэж байгаа аж. Анх удаа алдарт "Ювентус" клубын хүүхдийн академийн зуны зуслангийн хөтөлбөр Монгол Улсад хэрэгжих нь ээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.