Б.Хурц: Би тушаал өгөөгүй


ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Төв аймгийн шүүхэд болсон ч 14.00 цаг хүртэл хойшлоод байгаа. 

Учир нь ялтан Ц.Амгаланбаатарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахын тулд хорих ангиас авчрахаар болжээ. Тиймээс Ц.Амгаланбаатарыг ирэх хүртэл шүүх хурлыг 14.00 цаг хүртэл хойшлуулсан байна. 

Шүүх хурал завсарламагц генерал Б.Хурц гарч ирлээ. Түүнээс сэтгүүлчид "Эрүүдэн шүүх тушаалыг та өгсөн үү" хэмээн асуухад тэрбээр "Тийм зүйл байхгүй. Юу гэж. Тушаал өгөөгүй. Шүүх хурал дуусаагүй байна" гээд машиндаа суугаад явлаа. 

Өнөөдрийн шүүх хуралд шүүгчээр Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Т.Батжаргал, шүүгдэгчээр Б.Хурц, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр, өмгөөлөгчөөр Г.Цолмонгэрэл, П.Туул нарын 17 хүн, гэрчээр Б.Булган, хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар оролцоно. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.