Шуурхай: Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал хойшиллоо


ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Төв аймгийн шүүхэд болсон ч ирэх наймдугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшлууллаа. Учир нь шүүгдэгчдийн талаас шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул шүүх хурлыг хойшлуулсан байна. 

Энэ удаагийн хуралд шүүгчээр Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Т.Батжаргал нар оролцсон ч ийнхүү шүүгдэгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан байна. Тэдний хүсэлтийг хүлээж авахыг эсэхийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн шийдэх аж. 

Юутай ч шүүх хурлыг ирэх сарын 12-ны өдөр хүртэл хойшлууллаа. Өнөөдрийн хуралд хохирогчоор Б.Булган, Т.Чимгээ, Б.Содномдаржаа, гэрчээр ялтан Ц.Амгаланбаатар, шүүгдэгчээр Б.Хурц, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нар оролцов. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.