АТҮТ-ийн албаны дарга Д.Батбаяр 57 сая төгрөгийн хахууль авчээ


АТГ-аас Авто тээвэр үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Хэрэг бүртгэлийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Д.Батбаяр нь Олон улсын ачаа тээврийн эрх олгох зуучын эрх олгох тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс тээвэр" ХХК-ий ачааны машинуудад олгох замаар 2017 оны 8-р сараас 11-р сарын 14-ны өдөр хүртэл тус компаниас 57 сая 500 мянган төгрөгийн хахууль авсан нь тогтоогджээ. 

АТГ-ын мөрдөгчид түүний ажлын байрнаас 25 сая төгрөгийг илрүүлж, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 985 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 сая 500 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хууль бус орлого болох 62 сая 500 мянган төгрөгийг улсын орлого болгожээ. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.