Амлалтаа биелүүлээгүй хотын даргыг олны нүдэн дээр дөнгөлжээ


Төв Америкийн хамгийн ядуу буурай орнуудын нэг болох Болив улсад ард иргэд нь эрх баригчдын хийсэн үйлдэлд дургүйцэж байгаагаа ташуурдах, дөнгөлөх гэх мэт үйлдлээр илэрхийлэх эрхтэй, үүнийг нь Үндсэн хуульд нь заасан байдаг аж.

Тус улсын Сан – Буэнавентура хотын дарга Хавьер Дельгадог саяхан баригдсан шинэ бүтээн байгуулалтын нээлтийн ажиллагаанд оролцохыг хэсэг бүлэг иргэд урьжээ. Гүүрний нээлтэд оролцохоор ирсэн түүнийг огт өөр нөхцөл байдал угтаж байв. Цугласан хүмүүс  Дельгадог барьж аваад модон дөнгөнд хөлийг нь дөнгөлөн 40 орчим минут олны нүдэн дээр шийтгэжээ.

Ард иргэд түүнийг өгсөн амлалтандаа хүрээгүй, хариуцлагаас зугтсан хэмээн буруутгаснаас гадна түүнийг огцруулахаар гарын үсэг цуглуулжээ. Өмнө нь хоёр ч удаа ийн ижил төстэй дөнгөлүүлж байсан Дельгадо энэ удаад эсэргүүцэл үзүүлэлгүй хүмүүсийн хэлсэн үгийг дагасан байна. Гэхдээ тэрбээр ямар ч хууль зөрчсөн, амлалтаа биелүүлээгүй зүйл болоогүй, эсрэгээрээ өрсөлдөгчид нь иргэдийн тархийг угааснаас ийм зүйл боллоо гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Зарим судлаач, шинжээчид энэ мэт хүчирхийллийн шинжтэй шийтгэлийн аргууд нь орчин үеийн хөгжингүй нийгэмд зохицохгүй, хууль шүүхийн замаар асуудлыг шийдэх хэрэгтэй, дундад зууны үе рүүгээ ухарсан шийтгэл хэмээн буруутгаж байна.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.