Алтны уурхайд осол гарч, хоёр хүн амиа алджээ


 

Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах “Империал гоулд майнинг” компанийн алтны уурхайд  наймдугаар сарын 4-5-нд шилжих шөнө осол гарч, хоёр хүн амиа алджээ. 

Хашлага нурсны улмаас насосны шүүр цэвэрлэж байсан хоёр ажилтан усанд унаж осолдсон байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн үйл ажиллагааг энэ оны гуравдугаар сард зогсоож, уурхайг хаасан байхад хууль зөрчин, хулгайгаар, шөнийн цагаар ажиллаж байх үед уг осол гарчээ. Хууль хяналтын байгууллагууд хэргийн газарт ажиллаж байгаа юм байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас одоогоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй, шалгалт хийж байгаа талаараа хэлэв. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.