"The Hu" хамтлагт Монгол улсын соёлын элчийн өргөмжлөлийг гардуулав


"The Hu" хамтлагт Монгол Улсын Соёлын элчийн өргөмжлөлийг гардуулав. Уг өргөмжлөлийг ГХ-ны сайд Д.Цогтбаатар гардуулж, Монголын рок ертөнцийн үүд хаалгыг дэлхийд нээж өгсөн хамтлагийнханд талархал илэрхийлжээ.

Монгол Улсын Соёлын элч нь Монголын түүх, соёл, урлагийг гадаад оронд танилцуулах, шинжлэх ухаан, спорт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил хэрэгч хүмүүс болон иргэд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм. Тус хамтлагийн дуунууд "Billboard-ын жагсаалтад багтаж, "Шилдэг борлуулалттай хард рок дуунууд"-ын жагсаалтыг тэргүүлж байгаа билээ

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.