"Сауд гоби коэл транс" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа


Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг, Тост, Тосон бумбын нурууны орчимд хууль бус уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй "Сауд гоби коэл транс" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлтийг Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлжээ. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Ашигт малтмалын газрын тосны газрынхантай хамтран дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Өмнөговь аймгийн Гурван тэс суманд олгогдсон “Сауд гоби коэл транс” компанид хамаарах ашигт малтмалын лицензийг цуцалсан болохыг мэдэгдлээ. Тодруулж хэлбэл, энэ нь Тост, тосон бумбад олгогдсон байсан ашиглалтын лиценз юм байна.

Ашигт малтмалын хуулийн дагуу цуцлагдсан тохиолдолд нөхөн олговор байхгүй. Байгаль орчныг нөхөн сэргээх үүрээг биелүүлээгүй, байгаль орчинд хохирол учруулсан үндэслэлээр лицензийг цуцалсан тул нөхөн олговор олгохгүй гэлээ. Орон нутгийн болон улсын өмчлөлд авсан тохиолдолд нөхөн олговор олгогддог юм байна.

Тост, тосон бумбын нуруу орчимд 34 лиценз олгогдсон байдаг аж. Харин Өмнөговь аймгийн хэмжээнд ашиглалтын 102, хайгуулын 99 зөвшөөрөл олгогджээ.

Хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахгүй, ямар ч асуудалгүй гэдгийг холбогдох албаныхан онцлов.

Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5 заалтад тусгаснаар, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан байдаг. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.