“A” болон “S” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар хүлээн авна


Гадаадын иргэн, харьяатын газраас зарим үйлчилгээг цахимжуулж, олон улсын хилийн боомт дээрээс олгодог жуулчин "J", бизнес “B” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг өнгөрөгч тавдугаар сараас нэвтрүүлж эхэлсэн юм. Энэ удаад албан хэргээр “А” ангилал, ерөнхий болон дээд боловсролын байгууллагад суралцах гадаадын иргэний “S” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар хүлээн авахаар болжээ. Уг үйлчилгээ нь есдүгээр сарын 02-ны өдрөөс буюу өнөөдрөөс хэрэгжиж байгаа аж.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.