Шөнийн цэнгээний газарт шалгалт хийхэд 24 иргэнээс хар тамхи илэрсэн байна


Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ сарын 6- 7-нд шилжих шөнө цэнгээний газруудаар гэнэтийн шалгалт хийжээ. Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүргийн шөнийн цэнгээний газруудад шалгалт хийж 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэж, тав нь биедээ хадгалсан нь тогтоогдсон байна. Хэрэглэсэн иргэд дунд Герман улсын хоёр иргэн байсан бөгөөд 21-41 насны иргэд ч байжээ.

Сануулахад, энэ оны зургадугаар сард Нийслэлийн прокурорын газар, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар, Эрэлч нохойн алба хамтран шөнийн цэнгээний газруудад гэнэтийн шалгалт хийсэн. Энэ үеэр 40 иргэнийг хар тамхи илрүүлэгч тестээр шалгахад зургаан хүнээс хар тамхи илэрсэн байдаг.

Дашрамд дурдахад 2019 оны эхний хагас жилийн байдлаар, худалдаалах зорилгогүй хадгалсан 65, худалдаалах зорилгоор олж авсан 24 хэрэг илрүүлжээ. Үүнээс зохион байгуулалттай гэмт бүлэглэл нэг, хоёр түүнээс дээш хүн санаатай нэгдэж бүлэглэн үйлдсэн 12, худалдсан 16, улсын хилээр нэвтрүүлсэн 16 /шуудан илгээмжээр 11/, тарьж ургуулсан нэг, орон байраар хангасан нэг хэргийг илрүүлсэн байна. Харин орон нутагт энэ сарын байдлаар 12 гэмт хэрэг бүртгэгдсэн тоо мэдээ бий.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.