“Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай таалал төгсжээ


"Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай зам тээврийн ослоор амиа алджээ. Тодруулбал, дуучин А.Мөнгөншагай нь энэ сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ослоор амиа алдсан байна. Дээрх ослын талаарх дуудлага мэдээлэл Тээврийн цагдаагийн албанд өчигдөр орой бүртгэгджээ. Тэрээр “Гуч хүрсэн бүсгүй”, “Ижийгээ гомдоох учиргүй”, "Бид нэг ангийнхан" зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгч, сонсогчдыг байлдан дагуулдаг, Монголын рок, попын хамтлаг, дуучдын томоохон төлөөллүүдийн нэг байсан билээ.

Ум сайн амгалан болох болтугай.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.